Content

❤ Сувдны зүүдний тайлал

Sunday, April 15, 2012


Хэрэв зүүдэндээ сувд үзвэл энэ нь сайн бизнес, амжилттай арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт ирэхийн зөн совин гэнэ. Хэрвээ залуу бүсгүй хайрт нь түүнд сувд бэлэглэж байна хэмээн зүүдэлбэл түүнийг ер бусын их аз жаргал хүлээж буй аж. Хэрвээ сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэндээ харвал тэсэшгүй зовлонд унахын цондон гэжээ. Хэрвээ залуухан бүсгүй сувдны өнгийг бах¬дан буйгаар зүүдэлбэл, тэр дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийн совин аж.  Сувд нь урт насыг бэлэглэж, гай зовлонгоос хамгаалж, харааг сайжруулан, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай. Сувд нь эзнийгээ эрүүл саруул үед нь гялалзаж, амьсгал хураахад нь өнгөө алддаг буюу өөрөөр хэлбэл эзнийхээ насыг насалдаг гэсэн яриа байдаг. Энэ чанараар нь сувдыг заримдаа “уйтгар гунигийн нулимс” хэмээн нэрлэдэг юм.   Эртний зурхайчдын үзэж байснаар сувд нь Загасны ордонд төрсөн хүмүүст хамгийн ээлтэй чулуу юм байна. Наснаас үл хамааран, нөхөрт гараагүй эмэгтэй зүүж байхад илүү ээлтэй гэх.   Бас өөр нэгэн итгэл үнэмшлээр бол сувд нь зөвхөн аз жаргал, эд баялаг, баяр баяслыг авчирдаг аз жаргалын сахиус аж.   Жирийн ардууд сувдыг опал шиг таагүй чулуу хэмээн үздэг. Юу гэвэл, эзэндээ бүтэлгүй найдвар, гарз хохирлыг авчирдаг гэх. Сувдыг бэлгэнд авч байна хэмээн зүүдэлбэл уйлах, хардалтад өртөхийг зөгнөдөг гэнэ. 

0 comments:

Post a Comment

I LOVE YOU

❤ story