Content

❤ Сувдыг арчлах

Monday, April 16, 2012


 Сувд нь өөрийн гэсэн тодорхой настай учир тэр хугацаа нь болмогц өнгөө алдан бутарч, эвдэрдэг. Харин сувдыг байнга тордож арчилан зөв хадгалбал олон зуун жилийн туршид өнгө, чанараа алдах¬гүй байж болдог. Хамгийн гол нь сувдыг байнга зүүж байвал “хөгширөхгүй”. Сувдыг хэт чийглэг эсвэл хуурай орчинд хадгалж болохгүй. Мөн нарны шууд гэрэлд удаан хугацаагаар байлгах хэрэггүй. Хэрвээ сувд өнгөө алдаж гундвал: Давстай усаар угааж, нүүрсхүчлийн калигаар дараа нь эфирээр цэвэрлэ Сулхан савантай усаар угаагаад дараа нь давсны хүчлээр өнгөл. Усанд сэлэх эсвэл усанд орохын өмнө сувдан гоёл зүүлтээ заавал тайлж бай. Мөн үнэртэй ус, тос зэргийг хүргэхгүй байсан нь дээр. Сувдан сондороо хооронд нь үрэхээс сэргийлсэн байвал сайн. Сувдан зүүлтний утсан хэлхээсийг хоёроос гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй.  

  Сувдны үнэ цэнэ нь хэмжээ болон чанараас шууд хамардаг. Тухайлбал: Сувдны диаметрын хэм¬жээ миллиметрээр нэмэгдэх бүрт үнэ нь өсдөг. Үүнээс гадна сувдны өнгө, гялбаа, хэлбэр, өө сэв, толбо бага байх зэргээс үнэ нь ихээхэн хамаарна. Гялбаа нь наснаас нь шууд хамааралтай. Сувд ургах тусам гялбаа, солонгорох чанар нь нэмэгддэг. Хамгийн үнэтэй сувд нь ягаан. Сувдыг сонгохдоо арьсны болон хувцасны өнгө маяг зэрэгт зохицуулан хэрэглэвэл зүгээр.
Хэрвээ та хүзүүний сувдан сондор зүүсэн бол сувдан бөгж зүүхээ мартаж болохгүй шүү. Хар сувд Таити буюу хар сувд. (Tahitian pearl)

  Таитын сортын хар сувд нь бөөрөнхий, дусал, гонзгой, зууван, хагас дугуй, барокко, хагас-барокко гээд олон янзын хэлбэртэй байж болно. Энэ сувд нь далайн ямар ч төрлийн сувдны гаргаж чадахгүй ер бусын металл өнгийг шингээсэн байдаг бөгөөд гэрлийн цацрагийг онцгой хурц солонгоруулдаг онц¬логтой.


Хар сувд нь бас өөр олон өнгөтэй байж болно. Тухайлбал: хөх (paecock), баклажан буюу чэс ногооны өнгө (eggplant), чидун жимсний ногоон өнгө (olive green), гүн бүр улаан өнгөтэй (magenta). Хамгийн их үнэ хүрдэг сувд нь солонгорсон хөх туяатай бас саарал алтлаг өнгөтэй сувд юм.

0 comments:

Post a Comment

I LOVE YOU

❤ story