Content

❤ Сувдны тухай домог

Saturday, April 14, 2012


Энэтхэгийн Ришигийн ойлголтоор бол сувданд ус, агаар, шороо гурав нэг зэрэг агуулагддаг тул тайвшруулах бас сэрүүцүүлэх үйлч¬лэл үзүүлдэг хэмээн үздэг. Сувд амьдралын эрч хүчийг нэмдэг гэдэг. Эрт үед сувдыг шүд цагааруулах, нүдний чийглэг шархыг эдгээхэд тустай гэж үзэн эмчилгээнд хэрэг¬лэдэг байж. Хэрвээ сувдыг амандаа байлгавал цусны бүтцэд нөлөөлж, зүрхний өвчинг намжаана гэж үздэг. Бас жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргахад тустай хэмээнэ.  Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай. Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.   Сувдны үүсэл гарлын тухай олон домог бий. Эртний энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ , харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Бас энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг юм. “Далайн нулимс”, “ Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм. 

0 comments:

Post a Comment

I LOVE YOU

❤ story