Content

❤ Сувдны тухай

Friday, April 13, 2012


Үнэт чулууг зөвхөн гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна эзэндээ ээлтэй, анагаах увидастай, хэмээн эрхэмлэдэг. Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утга бүхий сувдны нэр огтхон ч өөрчлөгдсөнгүй. Эртний Ром, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байсан. Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэдэг. Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. харин европод цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна. Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг.

0 comments:

Post a Comment

I LOVE YOU

❤ story