Content

❤ About ❤

Thursday, April 19, 2012 0 comments
СУВД - Урт нас түвшин жаргал буян хишиг соёрхдог чулуу юм. Сувдын дурдмал сайхан өнгө нь эдэлж яваа эзнийхээ бие сэтгэлийн байдлаас шалтгаалдаг. Эзнээ нас нөгчихөд сувдны өнгө бүдгэрнэ. Эртний Ромд сувдыг янагийн охин тэнгэр Венерад зориулдаг байжээ.

Read more »

Guys ❤ Amidral urgelj saihnaaraa

0 comments
❤ Амьдрал vргэлж сайхнаараа ❤ 


Read more »

I ❤ PEARL

Wednesday, April 18, 2012 0 comments

  ❤                       
 ❤          
 ❤❤ Нартад нэг л удаа бадамласан хайр 
❤ Намайг чамайг эцсийн амьсгалаа авах хүртэл 
❤  Насан турш илчээ алдахгүй ассаар л байна  
❤ Амьдралаа би ганцхан хайртай л учирсан ❤ 
❤ Ахиад олдошгүй тэр хайр минь чи. 
            I ❤ PEARL




Read more »

❤ Сувд-эрдэнийн талаарх сонирхолтой баримтууд

Tuesday, April 17, 2012 0 comments


    Хvн тєрєлхтний мэдэх хамгийн урт настай сувд нь XVI зууны дунд vед Сувдан аралд ахин сэргээгдсэн 55,95 караттай “Перегрин” сувд юм. Лийр хэлбэрийн энэхvv vнэт эрдэнэ нь Элизабет Тейлорынх байжээ.

•    Сувд нь 6-р сард тєрсєн хvмvvсийн ээлтэй чулуу ажээ. Мєн сувдыг хуримын 1, 3, 12 болон 30 жилийн ойн баяраар бэлэглэдэг байна.

•    Сувдан эдлэлээ биенээсээ салгалгvй унтахаар хэвтсэнээр та тvvний єнгийг нь алдуулж, цонхигор, vхээнц болгодог гэнэ. Сувдыг хуурай арчуураар арчих нь хамгийн тохиромжтой арчилгаа болж єгдєг байна.

•    Маргарита гэдэг нэр нь Грекийн сувд гэсэн утгатай vгнээс гаралтай.

•    Грекчvvд сувдыг гэр бvлд аз жаргал бэлэглэж, хэл амнаас хамгаалдаг гэж vздэг байжээ.

•    Домогт єгvvлснээр Клеопатра нь Марк Антониод хайртай гэдгээ харуулахын тулд сувдыг дарсанд хийж, уусан гэдэг.

•    Ромын нэгэн генерал ээжийнхээ сувдан ээмгийг зарж, цэргийн ангиа мєнгєжvvлж байсан юм байна.

•    Сувд нь: бєєрєнхий, хагас бєєрєнхий, хавтгай, усны дусал шиг, лийр шиг, зуйван, буруу болон хvрээлсэн гэсэн найман янзын хэлбэртэй байдаг.

•    Хятадууд зуу зуун жилийн туршид сувдыг олон тєрлийн євчнийг анагаах зорилгоор хэрэглэж иржээ.
Read more »

❤ Сувдыг арчлах

Monday, April 16, 2012 0 comments


 Сувд нь өөрийн гэсэн тодорхой настай учир тэр хугацаа нь болмогц өнгөө алдан бутарч, эвдэрдэг. Харин сувдыг байнга тордож арчилан зөв хадгалбал олон зуун жилийн туршид өнгө, чанараа алдах¬гүй байж болдог. Хамгийн гол нь сувдыг байнга зүүж байвал “хөгширөхгүй”. Сувдыг хэт чийглэг эсвэл хуурай орчинд хадгалж болохгүй. Мөн нарны шууд гэрэлд удаан хугацаагаар байлгах хэрэггүй. Хэрвээ сувд өнгөө алдаж гундвал: Давстай усаар угааж, нүүрсхүчлийн калигаар дараа нь эфирээр цэвэрлэ Сулхан савантай усаар угаагаад дараа нь давсны хүчлээр өнгөл. Усанд сэлэх эсвэл усанд орохын өмнө сувдан гоёл зүүлтээ заавал тайлж бай. Мөн үнэртэй ус, тос зэргийг хүргэхгүй байсан нь дээр. Сувдан сондороо хооронд нь үрэхээс сэргийлсэн байвал сайн. Сувдан зүүлтний утсан хэлхээсийг хоёроос гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй.  

  Сувдны үнэ цэнэ нь хэмжээ болон чанараас шууд хамардаг. Тухайлбал: Сувдны диаметрын хэм¬жээ миллиметрээр нэмэгдэх бүрт үнэ нь өсдөг. Үүнээс гадна сувдны өнгө, гялбаа, хэлбэр, өө сэв, толбо бага байх зэргээс үнэ нь ихээхэн хамаарна. Гялбаа нь наснаас нь шууд хамааралтай. Сувд ургах тусам гялбаа, солонгорох чанар нь нэмэгддэг. Хамгийн үнэтэй сувд нь ягаан. Сувдыг сонгохдоо арьсны болон хувцасны өнгө маяг зэрэгт зохицуулан хэрэглэвэл зүгээр.
Хэрвээ та хүзүүний сувдан сондор зүүсэн бол сувдан бөгж зүүхээ мартаж болохгүй шүү. Хар сувд Таити буюу хар сувд. (Tahitian pearl)

  Таитын сортын хар сувд нь бөөрөнхий, дусал, гонзгой, зууван, хагас дугуй, барокко, хагас-барокко гээд олон янзын хэлбэртэй байж болно. Энэ сувд нь далайн ямар ч төрлийн сувдны гаргаж чадахгүй ер бусын металл өнгийг шингээсэн байдаг бөгөөд гэрлийн цацрагийг онцгой хурц солонгоруулдаг онц¬логтой.


Хар сувд нь бас өөр олон өнгөтэй байж болно. Тухайлбал: хөх (paecock), баклажан буюу чэс ногооны өнгө (eggplant), чидун жимсний ногоон өнгө (olive green), гүн бүр улаан өнгөтэй (magenta). Хамгийн их үнэ хүрдэг сувд нь солонгорсон хөх туяатай бас саарал алтлаг өнгөтэй сувд юм.
Read more »

❤ Сувдны зүүдний тайлал

Sunday, April 15, 2012 0 comments


Хэрэв зүүдэндээ сувд үзвэл энэ нь сайн бизнес, амжилттай арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт ирэхийн зөн совин гэнэ. Хэрвээ залуу бүсгүй хайрт нь түүнд сувд бэлэглэж байна хэмээн зүүдэлбэл түүнийг ер бусын их аз жаргал хүлээж буй аж. Хэрвээ сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэндээ харвал тэсэшгүй зовлонд унахын цондон гэжээ. Хэрвээ залуухан бүсгүй сувдны өнгийг бах¬дан буйгаар зүүдэлбэл, тэр дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийн совин аж.  Сувд нь урт насыг бэлэглэж, гай зовлонгоос хамгаалж, харааг сайжруулан, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай. Сувд нь эзнийгээ эрүүл саруул үед нь гялалзаж, амьсгал хураахад нь өнгөө алддаг буюу өөрөөр хэлбэл эзнийхээ насыг насалдаг гэсэн яриа байдаг. Энэ чанараар нь сувдыг заримдаа “уйтгар гунигийн нулимс” хэмээн нэрлэдэг юм.   Эртний зурхайчдын үзэж байснаар сувд нь Загасны ордонд төрсөн хүмүүст хамгийн ээлтэй чулуу юм байна. Наснаас үл хамааран, нөхөрт гараагүй эмэгтэй зүүж байхад илүү ээлтэй гэх.   Бас өөр нэгэн итгэл үнэмшлээр бол сувд нь зөвхөн аз жаргал, эд баялаг, баяр баяслыг авчирдаг аз жаргалын сахиус аж.   Жирийн ардууд сувдыг опал шиг таагүй чулуу хэмээн үздэг. Юу гэвэл, эзэндээ бүтэлгүй найдвар, гарз хохирлыг авчирдаг гэх. Сувдыг бэлгэнд авч байна хэмээн зүүдэлбэл уйлах, хардалтад өртөхийг зөгнөдөг гэнэ. 
Read more »

❤ Сувдны тухай домог

Saturday, April 14, 2012 0 comments


Энэтхэгийн Ришигийн ойлголтоор бол сувданд ус, агаар, шороо гурав нэг зэрэг агуулагддаг тул тайвшруулах бас сэрүүцүүлэх үйлч¬лэл үзүүлдэг хэмээн үздэг. Сувд амьдралын эрч хүчийг нэмдэг гэдэг. Эрт үед сувдыг шүд цагааруулах, нүдний чийглэг шархыг эдгээхэд тустай гэж үзэн эмчилгээнд хэрэг¬лэдэг байж. Хэрвээ сувдыг амандаа байлгавал цусны бүтцэд нөлөөлж, зүрхний өвчинг намжаана гэж үздэг. Бас жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргахад тустай хэмээнэ.  Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай. Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.   Сувдны үүсэл гарлын тухай олон домог бий. Эртний энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ , харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Бас энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг юм. “Далайн нулимс”, “ Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм. 
Read more »

❤ Сувдны тухай

Friday, April 13, 2012 0 comments


Үнэт чулууг зөвхөн гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна эзэндээ ээлтэй, анагаах увидастай, хэмээн эрхэмлэдэг. Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утга бүхий сувдны нэр огтхон ч өөрчлөгдсөнгүй. Эртний Ром, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байсан. Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэдэг. Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. харин европод цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна. Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг.
Read more »

❤ Сувд-Эрдэнэ

Thursday, April 12, 2012 0 comments
Сувд-Эрдэнэ янагийн дуу шиг цаанаа л нэг ялгуун
Сураад олоход амаргүй нууцхан дэлбээлсэн лянхуа
Сул асгарсан гэзэг шиг гилийн эгшиглэнт шөнөөр
Зүүд чимэглэн бүжсэн хийлийн гунигт аялгуу

Халхын уяхан “Гоолингоог” тэр аялан гунхаж явахад нь
Хавийн ихэмсэг цэцэгс өлмийд нь бөхөлзөж байсан
Хар сайхан нүднээс нь гунигийн харц садрахад
Хангайн бардам навчис шүүдрээр мэлмэрүүлж байсан

Ялдам нь дэндсэн түүнийг хажууд нь суугаад ажихуйд
Язгуур ариун дүр нь нулимсанд бүрэлзэж байсан
Ятга ичээх хоолойд нь сэтгэл эмтрэн байхуйд
Янз төгөлдөр эрвээхий эргэлдэн хургаж байсан

Хараад л баймаар хөмсөг нь талын солонго шиг нумраж
Хархан нүдний нь мэлмэрээнд залуус согтох цагаар
Халх, Ойрдын нутгийг мянган ондоо хөвөрдсөн
Хатир жороо салхи сормуусыг нь хүлхэж нааддаг

Сувд-Эрдэнэ Жангарын хатан шиг цаанаа л нэг яруу
Саатай пансан алчуур салхинд намирах шиг ялдам
Сайхан монгол хөвгүүдийн хайрыг нөмөрсөн аяз
Салгуу заяаг минь хөглөсөн найргийн онгод шиг бүсгүй

Зүйлийн цэцэгс аргадаж зуныг хөтлөөд ирэхэд нь
Зүмбэр ногоон хангай дуулдаг л юм билээ
Зүс хундан үүлсийг зүйсэн юм шиг аалинд нь
Зүүд хүртэл уярахдаа уйлдаг л юм билээ

Цагийн сэрүүнд буцахад нь шувууд уйдаад чуулдаг
“Задгай цагаан үүл” нь түүний л хойноос нүүдэг
Нар хүртэл дайжиж найрын шуранхай хадахад
Навчаараа мэлмэрсэн модод гунигийн дуу шиг л ганхдаг

Бүгдтэй нь ханилахгүй хэрнээ олон аавын хүүхдийг
Бүхлээр нь хонуулж сэрүүнээр нь зүүдлүүлдэг шидтэн
Он оны салхинд элэгдэж өгдөггүй үзэсгэлэн
Олон сайхан нөхдийн минь зүрхэнд иссэн дарс аа

Сувд-Эрдэнэ тэнгэрийн заадал шиг цаанаа л нэг цэгээн
Сансарын одод чуулаад биед нь шингэсэн мэт гэгээн
Сарны зэлгээн туяа усанд хээтэх шиг тансаг
Сайхан хоёр нүд нь тэр чигээрээ шүлэг ээ

Сүүдэр шиг зүүдэнд минь зүсэрсэн бороо шиг айлчилж
Зүрхийг минь анхлан сүвлээд сэрүүний булаг шиг урсахдаа
Горхины шивнээ шиг харцаараа сархадын дуу аялан
Гогцоо хээтэй хөмсгөөрөө сэтгэлийг нь далласан хэрнээ

Дэндүү сайхан хархүү зүсээ гундтал дурлаж
Дэнжийн ногоог гансартал бодол сэвтээн исгэчиж
Аяар аяархан харцаараа хайр нэхсээр явааг
Анзаарч харахаа ч мэдэхгүй эрх шар цэцэг ээ

Сувд-Эрдэнэ яруу найраг шиг цаанаа л нэг уяхан
Судас бүхнээр минь гүйсэн галын халуун урсгал
Алдаж онох амьралыг минь гэрэлтүүлж байдаг дэнлүү
Аргадаж гэгэлзсэн аястай ардын дуу шиг л бүсгүй

Сувд-Эрдэнэ цаанаа л нэг ялгуун



Read more »
I LOVE YOU

❤ story